Орхон


Орхон аймаг Улаан загалмай Хороо

          Орхон аймгийн Улаан Загалмайн Хороо нь МУЗН –ийн дүрэмд заасанчлан  зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед хүн амд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах  зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, энхийн цагт Женевийн конвенцид заасны дагуу үйл ажиллагаа явуулахад бэлтгэх, зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн энгийн иргэн болон цэргийн хохирогчийн нэрийн өмнөөс аливаа үйл ажиллагааг явуулахад бэлэн байх, хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөд хувь нэмэр оруулах; гамшиг, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, хүн амд гамшгийн үед арга хэмжээ авах талаар мэдлэг олгох , сайн дурын үйл ажиллагааг дэмжих, зэвсэгт мөргөлдөөн, гамшиг болон бусад хүчирхийлэлд өртсөн нэн эмзэг бүлгийн хүмүүст халамж үйлчилгээ  үзүүлэх, амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрд нэмэлт хүч болон ажиллаж байдаг үндэсний хүмүүнлэгийн цорын ганц байгууллага билээ.

ГЭРЭЭ  БАЙГУУЛАН  ХАМТРАН АЖИЛЛАДАГ  БАЙГУУЛЛАГА:

1. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

3. ЗАСАГ  ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

4. ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

5. НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХЭЛТЭС

6. ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

7. ЭРҮҮЛ  МЭНДИЙН ГАЗАР

8. ЦУСНЫ САЛБАР БАНК

9. СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

10. СПОРТЫН ХЭЛТЭС

11. ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН ХЭЛТЭС

12. БОЛОВСРОЛЫН ГАЗАР

13. ОРОСЫН КОНСУЛЫН ГАЗАР


 

СТАТИСТИК ТООН ҮЗҮҮЛЭЛТ :

•Зөвлөл – 6

•Анхан шатны хороо – 12

•Гишүүн байгууллага -  4

•Алтан гишүүн - 4

•Ивээн тэтгэгч гишүүн – 59

•Сайн дурын идэвхтэн  - 196

•ЗУЗ бүлгэм  - 5

•ӨУЗ бүлгэм  - 9

•БУЗ  бүлгэм -  6

•Татвар төлөгч гишүүн -

•Гишүүд дэмжигчид – 12 мянга гаруй


ШАГНАЛТНУУД:

•Энэрэл алтан медальтан -   44

•Нигүүсэл алтан медальтан – 28

•Нигүүсэл мөнгөн медальтан  - 96

•Хүндэт донор  - 65

•Шилдэг залуу алтан медаль  - 29

•Тус хүүхэд  - 48

•Тэргүүний ажилтан  - 11

•Нигүүлсэнгүй үйлстэн манлай малчин  -  6

•Хүндэт тэмдэг  - 19